1. Нүүр
  2. Бидний тухай
  3. Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк

үнэлгээ өгөөрэй!

Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк

Үйлчилгээ - Банк Санхүү (2013)

  • Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
    7575 7070
  • Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
    info@nibank.mn
  • Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк
    Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, Усны гудамж -1, Үндэсний хөрөнгө оруулалтын банкны төв байр
Facebook Website  
Бидний тухай:
Үндэсний Хөрөнгө Оруулалтын Банк нь 2006 онд гадаадын хөрөнгө оруулалттай хувь нийлүүлсэн, хязгаарлагдмал хариуцлагатай компани болж Монгол улсын банк санхүүгийн зах зээл дээр анхны хөрөнгө оруулалтын банкаар үүсгэн байгуулагдсан.
Үүсгэн байгуулагдсан цагаас хойш мэргэжлийн өндөр ур чадвартай боловсон хүчин, орчин үеийн дэвшилтэт технологиор дамжуулан харилцагчдын хүрээг тэлж улмаар арилжааны банкны бүх төрлийн бүтээгдэхүүнээр үйлчилэхээс гадна хөрөнгө оруулалтын чиглэлээр идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний үр дүнд үйл ажиллагаагаа өргөжүүлэн үндсэн 6 салбар нэгжээрээ дамжуулан харилцагч тус бүрийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн банк санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг сүлжээний онлайн хэлбэрт тулгуурлан хүргэн үйлчилж, цаашид харилцагчдынхаа хүсэл сонирхолд нийцсэн орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэхийг зорин ажиллаж байна.
Банкны нийгмийн хариуцлагын бодлого, банкны үйл ажиллагааны хэтийн зорилтын хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх” хөтөлбөр, “Хүүхдийн мөнгөн тэтгэмж олгох” хөтөлбөр, “Ард иргэдэд хямд нүүрс нийлүүлэх” хөтөлбөр, “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр” зэрэг төсөл, хөтөлбөрүүдийг холбогдох яам, агентлагуудтай хамтран амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ Авто Тээврийн Үндэсний Төвтэй хамтран Улаанбаатар хотын бүх дүүргүүдийн тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний “Нэг цэгийн үйлчилгээ”-г харилцагчдад үзүүлж байна.
ҮХОБанк нь “Санхүүгийн нэг цэгийн үйлчилгээ”-г нэвтрүүлж, “Нэйшнл сэкьюритис” ХХК-тай хамтран харилцагчиддаа хөрөнгийн зах зээлийн бүхий л төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлж, мөнгөн хөрөнгийн болон үнэт цаасны шинэ бүтээгдэхүүн үйлчилгээ болох хувьцаанд хөрвөх хүүт хадгаламж, үнэт цаасанд хөрөнгө оруулалт хийх, гадаадын харилцагчдад санхүүгийн болон хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээнүүдийг амжилттай нэвтрүүлж чадсан юм.

Хэрэглэгчийн сэтгэгдэл:

FB /mglpages
EMAIL info@pages.mn

ADDRESS Монгол улс, Улаанбаатар хот 

© 2025 Сошиал Хуудас Babeka бүх эрх хуулиар хамгаалагдсан