Жэт Англи хэлний сургууль нь 1995 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Англи хэлний сургалтын үйл ажиллагааг тасралтгүй эрхлэн явуулж байгаа сургалтын төвүүдийн нэг билээ. Энэ цаг хугацааны туршид бид сургалтын үйл ажиллагааны гол түлхүүр амжилт болох орчин үеийн боловсролын технологийн стандартуудыг шингээсэн Англи хэлний сургалтын хөтөлбөрүүдийг оюутнууддаа санал болгохын зэрэгцээ шинэ шинэ сургалтын бүтээгдэхүүн, тохилог анги танхим, тоног төхөөрөмжийг бий болгосоор ирлээ.