Бидний тухай: Итгэл эмнэлэг нь урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээнд түлхүү анхаарч ажилладаг, орчин үеийн технологи, багаж төхөөрөмжөөр тоноглогдсон эмнэлэг. Манай хамт олон үйлчилгээнийхээ чанар, хамтын ажиллагааны итгэлцлэлийг эрхэмлэдэг бөгөөд манайд өндөр боловсрол, туршлагатай анагаах ухааны доктор 3, магистр2, тэргүүлэх зэрэгтэй 2 эмч тус тус нэг баг болон хүн амынхаа эрүүл мэндийн төлөө хамтдаа сэтгэл гарган ажиллаж байна.
Бид олон улсын болон Европын холбооны стандартын гэрчилгээ, тэмдэг (ISO,CE)-тэй, нотолгоонд суурилсан орчин үеийн арга болох бодит хугацааны полимеразын гинжин урвал (ПГУ), химиолюминесценц (CLIA) зэрэг технологи дээр суурилсан тоног төхөөрөмж, Итали Австри зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн биохими, гематологи, иммунологи, коагулограмм, шээсний автомат болон хагас автомат анализатор,оношлуур зэрийг үйлдвэрлэдэг компаниудын Монгол дахь албан ёсны дистрибьютерээр ажилладаг. Энэ нь үйлчилгээнийхээ үнийг уян хатан болгох, үйлдвэрлэгчийн чанарт хяналт тавих боломжийг олгодог