Бидний тухай:
Жигүүр Гранд Группийн 100%-ийн хөрөнгө оруулалтаар үүсгэн байгуулагдсан Гранд Мед эмнэлэг нь Монгол улсынхаа иргэдэд олон улсын стандартад нийцсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг аюулгүй, эрсдэлгүй орчинд, чанарын өндөр түвшинд үзүүлэхийн тулд дэлхийн анагаах ухааны орчин үеийн ололтуудыг эрдэм шинжилгээ судалгаатай хослуулан ашиглах зарчмыг баримтлан ажиллах ба нуруу нугасны мэс заслаар Монгол Улсын эрүүл мэндийн салбарт загвар эмнэлэг болох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Манай эмнэлэг нь эрүүл мэндийн чиглэлээр гадагшаа гарч буй мөнгөний урсгалыг багасгах, гадаадын иргэдэд үйлчлэх боломжийг нээх, удирдлагын арга барилыг шинэ шатанд гарган, удирдлагын манлайлалыг хөгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагын үнэт зүйл, соёл зан үйлийг өөрчлөх, байгууллагыг хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан, заавал нэвтрүүлэх угтан авах, зөвлөх, оношлох, эмчлэх, нөхөн сэргээх, сувилах үйл ажилагааг цогцоор нь хэрэгжүүлнэ.
Гранд Мед эмнэлэг нь оношилгоо эмчилгээндээ орчин үеийн өндөр хүчин чадал бүхий техник технологийг нэвтрүүлж, шилдэг эмч, эмнэлгийн мэргэжилтний багийг бүрдүүлснээр олон улсад өрсөлдөхүйц эмнэлэг бий болж, Монгол улс руу эрүүл мэндийн аялал жуулчлал үүсэх эхлэлийг тавина.
Та бүхний өмнө манай эмнэлгийн хаалга байнга нээлттэй байх ба таны эрүүл мэндийн төлөө бид хамтран ажиллах болно.
Гранд Мед эмнэлгийн хамт олны өмнөөс та бүхэнд эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн мэндчилье.