Бидний тухай: Бид хэн бэ? Бага насны ихэнх хүүхдүүд эмнэлэгийн, тэр дундаа шүдний эмнэлэгийн айдастай байдаг. Цагаан халадтай эмч, өрөмний чихрах дуу, эмний эхүүн үнэр зэргээс өөрийн эрхгүй айдаг учраас эмч эмчилгээг хангалттай сайн хийж чадахгүйд хүрдэг. Энэ нь эргээд хүүхдийн сэтгэл зүйд маш хүнд цохилт болдог. “Сүүн Шүдхэн” Эмнэлэг танай хүүхдэд тулгарах тэр бүх айдас, сандралын бэрхшээлийг цогцоор нь шийдэж, хүүхдэд ээлтэй хамгийн тохилог орчинг бүрдүүлж, улмаар чанартай баталгаатай эмчилгээ үйлчилгээг санал болгохоор зорьсон билээ. Бид танд юу санал болгох вэ? Хүүхдийн эмчилгээгээр мэргэшсэн мэргэжлийн эмч нар Хүүхдэд тусгайлан зориулж тохижуулсан орчин Эмчлүүлэх зуураа хүүхэлдэй үзэн сатаарах дэлгэц бүхий эмчилгээний сандал Том хүний эмчилгээний тусдаа өрөө 7 шат дамжлага бүхий ариутгал халдваргүйжүүлэлт (том хүн, хүүхдийн багаж тусдаа ариутгагддаг) Үзлэг эмчилгээний нэг удаагийн хэрэгслүүд Герман, Япон, Америк зэрэг өндөр хөгжилтэй орнуудын материал багаж хэрэгсэл Хотын төвийн А зэрэглэлийн байршил Өвчтөн бүртгэлийн иж бүрэн систем Эцэг эхүүд хүүхдээ хүлээх тухлаг орчин