“АКУМА ЭРИН” ХХК нь 1992 онд үүсэн байгуулагдаж, 1998 оноос хойш БНСУ-ын “ GS Oil” корпорацийн тос тосолгооны бүтээгдэхүүн, Solite брэндийн аккумулятор, Америкийн ABRO брэндийн авто химийн бүтээгдэхүүн тус бүрийн Монгол улс дахь албан ёсны дистрибютерээр ажиллаж байна. Манай компани нь уул уурхайн, тусгай зориулалтын машин механизмын болон автомашины тос тосолгооны бүтээгдэхүүн, аккумулятор, сэлбэг, дугуй, автохимийн бүтээгдэхүүнүүд мөн Япон, Солонгос автомашины маслын шүүр, агаар шүүгчийг Монголын зах зээлд нийлүүлж байна.
Хамтран ажиллах хүсэлтэй хувь хүн, болон аж ахуйн нэгжийн өмнө манай үүд хаалга үргэлж нээлттэйгээр та бүхнийг угтах болно.