С1 МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨР
С1 телевизийн мэдээллийн албаны мэргэжлийн баг хамт олон иргэд олон нийтийн мэдэх эрхийг дээдэлсэн иргэн төвт мэдээ мэдээллийг үзэгч танд бэлтгэн хүргэж байна. Бидний гол баримтлах зарчим, редакцийн стандарт бол Нэгдүгээрт Баримт, Хоёрдугаарт Баримт, Гуравдугараарт Баримт билээ. С1 мэдээллийн хөтөлбөр баримтат тулгуурлан, баримт түшин иргэн таны эрх ашгийг хүндэлсэн мэдээ мэдээллийг агуулга хэлбэрийн хувьд энгийн ойлгомжтой хэлбэрээр шуурхай бэлтгэн хүргэж байна. Бид мэдээллийн хөтөлбөрийнхөө хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс хувийн телевизүүд дундаас анх удаа дохионы хэлмэрчтэйгээр мэдээллийн хөтөлбөрөө бэлтгэн хүргэж байгааг дуулгахад таатай байна.Бидэнтэй үргэлж хамт байж хамгийн бодитой эх сурвалж болдог үзэгч танд баярлалаа.