Шангри-Ла Спорт Клубт тавтай морил. 
Таны амарч алжаалаа тайлах болон өөрийгөө хөгжүүлэх хэрэгцээ шаардлагуудыг цогцоор нь шийдэж өгсөн Улаанбаатар хотын хамгийн том Спорт Клуб нь Шангри-Ла Төвийн 3-5 давхарт байрлаж байна. Фитнесс, Усан сан, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж бүхий фитнессийн цогц төв, Хүүхдийн Адал Явдлын бүс болон эрүүл мэндэд тустай жүүс бар зэргийг багтаасан орчин үеийн, 7000 кв.м талбай бүхий клубийг танилцуулж байна.

  • image

    СПОРТ КЛУБ

  • image

    ХҮҮХДИЙН ХЭСЭГ

  • БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧИД
  • МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭСЭГ

SPORTS CLUB

ХОЛБОО БАРИХ

/ShangrilaCentreUB

/scslub

marketing.ub@shangri-la.com

7010-1919

Монгол улс, Улаанбаатар хот - 14241
Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимпын гудамж 19Б

Цагийн хуваарь
Өдөр бүр 6:00 - 22:00

БАГШ НАР

МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭСЭГ

Та доорхи мэдээллүүдийг бөглөснөөр манай мэдээ мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.

ИЛГЭЭХ

УСАН САН

- 25 м урт, 5 замтай усан сан
- Дээд зэрэглэлийн жакузи 
- Таны ая тухад зориулан эрэгтэй, эмэгтэй хувцас солих өрөө нь тус бүр саун, уурын өрөөтэй бөгөөд эрэгтэй хувцас солих өрөөнд хүйтэн усны онгоцонд алжаалаа тайлах боломжтой.  
- Эсвэл зүгээр л усан сангийн дэргэд тухлан тойрон хүрээлэх уулсын хамт үзэсгэлэнт хотыг тольдон амарч болно. 

 

ГРУПП ДАСГАЛЫН АНГИ

Фитнессийн хамгийн сүүлийн үеийн тренд болоод буй групп дасгалын ангиуд 
- Чийрэгжүүлэх Пилатес анги - Зөв амьсгалын техникт суралцаж, бүхэл биеэ эрүүлжүүлэн чийрэгжүүлээрэй. 
- Иог - Оюун санаа, бие мах бодь болон дотоод ертөнцөө нэгтгэн, зөв хохицолд хүргэн эерэг энергээр цэцэнглээрэй. 
- Спиннинг анги - Таны калориг богино хугацаанд шатаахад тань манай зориулалтын Спин студийн хурд хүчтэй, хөгжмийн хэмнэл, багш дасгалжуулагч туслана. 

ФИТНЕСС

- Хөдөлгөөний сургалтын бүс нь таны амьдралын эрч хүч, бат бэх, тэсвэр тэвчээр, уян хатан байдлыг хөгжүүлэхэд тус болно. 
- Бокс/ММА - 12 ширхэг цохилтын зөөлөвчтэй төхөөрөмж 
- 19 инч дэлгэц бүхий гүйлтийн зам, босоо болон хэвтээ дугуй, цана, шат зэрэг хамгийн сүүлийн үеийн бие халаах дасгалын төхөөрөмжүүдийг багтаасан хоёр Кардио бүс 
- Чөлөөт өргөлтийн /штанк, гантел/ болон тороост төхөөрөмжийн бүс, Хэвлийн болон доод нурууны дасгалын бүс болон "Back Extension" -ээс бүрдэнэ. 
- Ихэнх тоног төхөөрөмжүүд ухаалаг утас болон интернэтэд холбогдох боломжтой.  

ХҮҮХДИЙН ХЭСЭГ

Шангри-Ла-ийн дээд зэрэглэлийн үйлчилгээ таны хүүхдүүдийг ч мартаагүй бөгөөд үдэшлэгийн өрөө, тоглоомын байшин, хүүхдийн усан бассейн, адал явдлын бүс, тоглоомын талбай зэргээс бүрдсэн хүүхдэд зориулсан цогц орчинг бүрдүүлсэн.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7702-6707 8810-6288 8810-8328