"ӨНӨӨ ӨГЛӨӨ" хөтөлбөр Өглөө бүрийг бидэнтэй угтаарай Монгол телевизийн бүтээл болох Монголын хамгийн анхны Open Air буюу задгай студидээс Өнөө өглөө хөтөлбөр өглөө бүр 3 цагийн хөтөлбөрийг таньд зориулан бэлтгэн хүргэж байна. Дэлхийн аль ч оронд өглөөний хөтөлбөр тухайн телевизийнхээ нүүр царай болж байдаг тул маш их анхаарал ач холбогдол өгч байдаг. Манай хамт олон ч ялгаагүй энэхүү хөтөлбөр дээрээ байнга анхааралаа хандуулан авч явдаг. Өнөө өглөө хөтөлбөр амьдралаас авч болох гэгээлэг сайхан мэдээ мэдээлэл зөвлөгөөнүүдийг өглөө бүр шууд таньд хүргэнэ. Цаг үеийн, шинэ содон, хүний амьдралд хэрэгтэй ашигтай мэдээллийг хүн бүрт түгээх. Манай нэвтрүүлгээс авсан мэдээллээ хүмүүс бусаддаа түгээдэг, мэдлэг боловсролыг олгох. Сонин түүхтэй, содон гайхалтай зочдын оролцуулж, өглөө болгон хүн бүрт эрч хүч бэлэглэх “Өнөө өглөө” хөтөлбөр Бид таны гэр бүлд өглөө бүр зочилохдоо гэгээлэг сайхан мэдээ мэдээлэл, олон төрлийн ярилцлагуудыг түүхийн эзэн болсон зочиноор нь дамжуулан хүргэдэг. Таньд болон таны хамгийн дотны хэн нэгэнд хэрэгтэй зөвлөгөөнүүдийг манай булан эрхлэгч нар хүргэдэг. Манай булан эрхлэгч нар тухайн салбартаа өөрсдөө ажилладаг учир таньд хамгийн оновчтой мэдээлэл болон зөвлөгөөнүүдийг хүргэдэг юм. Утасны дугаар: 77770022