Shark Tank шоу нь дэлхийн 30 гаруй улс оронд амжилттай хийгдсэн бизнесийн #1 реалити шоу нэвтрүүлэг юм. Энэ шоу нь оргилуун их хүсэл тэмүүлэлтэй бизнес эрхлэгчдийн мөрөөдлөө биелүүлэх, санхүүжилтээ бий болгох газар боловч оролцогчид маань эхлээд шаркууд буюу хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх хэрэгтэй болно.
Оролцогч бүр бизнесийн төлөвлөгөөтэй байх бөгөөд шаркуудад хэр хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэйгээ хэлнэ. Харин Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө л шийдэх болно. Шаркуудаас мөнгийг нь салгах амаргүй.
Бизнесийн мэдлэг туршлага арвин таван хөрөнгө оруулагчдын эсрэг мөрөөдлөө биелүүлэхээр оролцогч бүр шаргуу тэмцэх болно.
Нэмэлт мэдээлэл: Шарк Танк нэвтрүүлгийн 1-р улирлаар олон арван бизнес төслүүдэд зуу зуун саяар үнэлэгдэх хөрөнгө оруулалтуудыг хийжээ. Дараагийн хөрөнгө оруулалтыг магадгүй та ч авч болох юм. Шарк Танк бизнесийн номер нэг реалити шоу нэвтрүүлгийн 2-р улирал эхлэхэд бэлэн боллоо.