• НҮҮР ХУУДАС |
  • БРЭНДҮҮД |
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД |
  • РЕСТОРАН, КОФЕ ШОП |
  • КИНО ТЕАТР

ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД

Худалдаа Хөгжлийн Банк

Худалдаа, хөгжлийн банк ХХК нь Монгол улсын ууган банкны хувьд салбартаа анхдагч, бусдадаа үлгэрлэгч байхыг бид зорьдог. Цоо шинэ, анхдагч, олон улсын жишигт нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлж, нийгмийн хариуцлага, гадаад харилцаа, хүний нөөцийн бодлого зэргээрээ 27 жилийн турш манлайлсаар ирсэн нь манай банкны бахархал юм.

ХХБ нь эргэлзээгүй банк, санхүүгийн салбарын томоохон банк ба Монгол улсын санхүүгийн салбарт шинийг санаачлагч байдаг.

Хаяг: 215
Давхар: 2
Цагийн хуваарь: 10:30 - 19:00
Утас: 7000-0256
Вэбсайт: Худалдаа Хөгжлийн Банк

Coffee Bean & Tea Leaf

Хаяг: 401c
Давхар: 4
Цагийн хуваарь:
Утас:
Вэбсайт: Coffee Bean & Tea Leaf

VIP Car Wash - Авто угаалга

VIP Car Wash нь 2011 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд мэргэжлийн авто угаалгын үйлчилгээг тохь тухьтай орчинд хүргэхийг зорин ажилладаг. Бид таны хайртай төмөр хүлгийг зориулалтын тоног төхөөрөмж, бодис ашиглан мэргэжлийн түвшинд иж бүрэн цэвэрлэгээг хийх болно.

Хэрэв та Шангри-Ла төвөөр зочлох гэж байгаа бол В1 давхарт байрлах VIP Car Wash мэргэжлийн авто угаалгын төвд хандаарай. Та цаг заваа хэмнэн автомашинаа бидэнд даатгаад, худалдааны төвөөр үйлчлүүлж болох бөгөөд таныг гарч ирэхэд бүрэн цэвэрлэсэн, шинэ мэт автомашин таныг хүлээж байх болно.

Хаяг: B1 давхарын зогсоол
Давхар: 1
Цагийн хуваарь: 10:00 - 21:00
Утас: 9111-8488
Вэбсайт: VIP Car Wash - Авто угаалга

Grease Spa

Хаяг:
Давхар: 2
Цагийн хуваарь:
Утас:
Вэбсайт: Grease Spa

Юнител

Юнител групп нь 2006 онд анх үүрэн холбооны оператор компани болон байгуулагдаж байсан бол өдгөө IPTV, интернэт, суурин утасны гурвалсан үйлчилгээг үзүүлэгч Юнивишн компани, сансарын интернэтийн үйлчилгээ үзүүлэгч Орбитнет, контент болон аппликейшн хөгжүүлэлтийн U-Planet, кино продюсингийн Prime Pictures зэрэг компаниудыг байгуулж, хиймэл дагуулын тоон телевизийн үйлчилгээ үзүүлдэг ДДэш ТВ-ийг бүлдээ нэгтгэсэн, Мэдээллийн Технологи, Харилцаа Холбооны цогц үйлчилгээг хүргэдэг групп компани болон өргөжжээ.

Юнител групп үүсгэн байгуулагдсан 10 жилийн хугацаанд 1 сая гаруй хувь хэрэглэгч, 115 мянган өрхийн хэрэглэгчтэй болсон ба Монгол Улсын бүх сум суурин газарт үүрэн холбооны сүлжээгээ 100 хувь нэвтрүүлээд байна. Мөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Налайх, Багануур зэрэг томоохон хотуудад мэдээлэл, харилцаа холбооны үндсэн сүлжээ болох шилэн кабелийн сүлжээгээ байгуулжээ.

Дэлхий дахины дэвшилтэт бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчиддээ анхлан хүргэдэг жишгийнхээ дагуу Монголын хамгийн анхны 4G LTE сүлжээг нэвтрүүлсэн Юнител групп нь улс орныхоо эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулан ажиллаж байна.

Хаяг: 302,303k
Давхар: 3
Цагийн хуваарь: 10:00 - 21:00
Утас: 8911-5089
Вэбсайт: Юнител

Голомт Банк

Банк, санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк нь эрхэм харилцагч, хамтран ажиллагч, түншүүддээ үйл ажиллагаагаа улам бүр ойртуулан, санхүүгийн цогц үйлчилгээг тав тухтай тохилог орчинд, түргэн шуурхай хүргэх зорилготой Шангри-Ла төвд шинэ салбараа нээлээ.

Бид иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хадгаламж, харилцах данс, бүх төрлийн зээл, дебит болон кредит картын үйлчилгээг санал болгож байна.

Эрхэм таныг бидний найдвартай харилцагч, урт хугацааны итгэлт түнш болно гэдэгт итгэлтэй байна.

Хаяг: 107
Давхар: 1
Цагийн хуваарь: 10:00 - 18:00
Утас: 7575-1111
Вэбсайт: Голомт Банк
МЭДЭЭЛЭЛ АВАХ

МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭСЭГ

Та доорхи мэдээллүүдийг бөглөснөөр манай мэдээ мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.

ИЛГЭЭХ