• НҮҮР ХУУДАС |
  • БРЭНДҮҮД |
  • ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРУУД |
  • РЕСТОРАН, КОФЕ ШОП |
  • КИНО ТЕАТР

РЕСТОРАН, КОФЕ ШОП

Tom N Toms Mongolia

TOM N TOMS Black нь Том н Томсийн премиум бренд бөгөөд өнгөрсөн 2013онд Абгужонд анхны салбараа нээсэн. Дараа нь Дусанру, Итэвон, Чондамдун, Чонгэ плаза гэх мэт Сөүлийн төв хэсгүүдэд салбаруудаа нээж эхэлсэн.

TOM N TOMS Black салбар нь зөвхөн BLACK салбарт зориулагдсан олон сортын холимог үрийн (blending coffee) болон нэг үрийн (Single Origin) кофе гаргадаг бөгөөд уур амьсгалын онцлогт тааруулан үйлчлүүлэгчид олон төрлийн кофег уух боломжтой юм. Мөн кофеноос гадна зөвхөн BLACK салбарт л ууж үзэж болох олон төрлийн ундааг бэлтгэн гаргадаг.

Кангнам, Итэвон Гуанхуамүн зэрэг хотын төвийн дүүргүүдэд байрладаг TOM N TOMS Black салбарууд нь төрөл бүрийн талх, нарийн боовны менюг бэлтгэн гаргадаг ба үйлчлүүлэгчдийн дунд “BRUNCH салбар” гэдгээрээ алдартай. Кофетойгоо хамт претзел, пицца, сэндвич зэргийг сонгон захиалах боломжтой.

Хаяг: 124b
Давхар: 1
Цагийн хуваарь: 07:30 - 23:00
Утас: 7707-0043
Вэбсайт: Tom N Toms Mongolia

Ruby Room ресторан

Та Улаанбаатар хотын хамгийн амттай Мексикан Бургерийг амталж үзсэн үү? Бургер үйлдвэрлэхэд тусгайлан зориулсан Ruby Room-ын гал тогоонд талх, мах, бяслаг, амталгаа зэрэг бургер бэлтгэлийн бүхий л үе шатанд онцгой анхаарал хандуулж хамгийн сайн чанарын Мексикан Бургерийн амтыг гаргаж авдаг. Бургерны бүх махыг 2 дахин машиндаж, шүүслэг амтыг хадгалах зорилгоор 20-иос доошгүй хувийг өөхтэй байлгах стандартыг баримталдаг.

Мөн тэжээллэг чанарын үзүүлэлт маш доогуур байдаг хөлдүү төмсийг ашиглахаас татгалзаж, дотоодын төмсийг хальстай нь чанаж бэлтгэн тэжээллэг чанарыг нь хадгалдаг. Та Ruby Room ресторанаас бекон, авокадо болон грилдсэн хан боргоцойтой гэх мэт нийт 6-н өөр төрлийн бургерыг амтлах боломжтой.

Хаяг: 401b
Давхар: 4
Цагийн хуваарь: 10:00 - 23:00
Утас: 7707-1125
Вэбсайт: Ruby Room ресторан

Caffe Bene

Европын задгай ресторануудын хэв маяг, өнгө төрхийг Солонгосын уламжлалт Саранбанг задгай хоолны газартай хослуулсан Caffe Bene кофе хаус нь Сөүл хотод анх байгуулагдсан бөгөөд хамгийн олон салбартай, тэргүүлэх сүлжээ кофе хаус юм. “Bene” гэдэг нь Итали хэлний “Сайн” гэдэг үгнээс гаралтай.

Caffe Bene нь бусад кофе хауснуудын нэгэн адилаар кофе, эспрессо, халуун хүйтэн ундаа, зууш, сэндвич, вафли, желато зайрмаг болон тогтмол шинэчлэгдэх улирлын тусгай цэсээр хэрэглэгчиддээ үйлчилдэг. Мөн та зөвхөн Caffe Bene ресторанаас Солонгосын уламжлалт Таван үрийн цай буюу Хар гүнжидийн үр, хар вандуй, хар будаа, арвайтай цайг амтлах боломжтой.

Хаяг: 118
Давхар: 1
Цагийн хуваарь: 08:00 - 23:00
Утас: 9410-2363
Вэбсайт: Caffe Bene

Gelato - Итали Зайрмаг

ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ “ИТАЛИ ЗАЙРМАГ ХХК”

Манай компани нь 2008 онд байгуулагдан, Италийн алдарт 100 жилийн түүхтэй GELATO хэмээн дэлхий нийтэд танигдсан зөөлөн зайрмагны технологийг Монгол улсдаа нэвтрүүлэн зайрмагны үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 9 дэхь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна.


 
Итали, Герман орнуудаас тоног төхөөрөмж, түүхий эд материалаа импортлон нийт 15 төрлийн өвөрмөц амттай, зөөлөн зайрмагийг хэрэглэгч та бүхэндээ өргөн барьж чанар, эрүүл ахуйн стандартын MNS 0226:2011 хангасан байгалийн жимсээр баялаг, 100 хувь органик бүтээгдэхүүнийг өдөр бүр шинээр нь хэрэглэгчиддээ хүргэн ажиллаж байна.
2016 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлэн Gelato Coffee House нэртэй Coffee Shop-уудыг нээн ажиллуулж эхлээд байгаа билээ.

Та манайхаас 12 төрлийн халуун /хүйтэн кофе, Althaus/Essse брендийн цайнаас гадна Shake, Smoothie,Cake, Burger, Ус ундаа, жүүс зэргийг авах боломжтой.
Мөн бид Shangri-La Mall дотроо захиалгаар хүргэж үйлчилж байна.
Хаяг: 309а,4 давхарт
Давхар: 3
Цагийн хуваарь: 10:00 - 23:00
Утас: 9643-2552
Вэбсайт: Gelato - Итали Зайрмаг

Mongolian's

Хаяг: 403
Давхар: 4
Цагийн хуваарь:
Утас:
Вэбсайт: Mongolian's

Godiva брэнд

ГОДИВА нь Бельги уламжлалаар шинэлэг бүхний түүчээ болж олон төрлийн гайхалтай шоколад, шоколадан бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр ирсэн 90 жилийн түүхтэй, тансаг зэрэглэлийн шоколадны брэнд юм.

Дэлхийн 100 гаруй улсад өөрсдийн 600 орчим нэрийн дэлгүүртэй. Годива нь Бельгийн гэр бүлийн шоколад хийх чин хүсэл эрмэлзлээс үүсэж өдийг хүртэл оршин буй хүчирхэг брэндүүдийн нэг билээ. ГОДИВА нь шоколадны гайхалтай амт, түүгээр дамжуулан авах тансаг мэдрэмжийг дэлхий нийтэд хүргэхээр зорин ажиллаж байна. 

Хаяг: 116
Давхар: 1
Цагийн хуваарь: 09:00 - 21:00
Утас: 7555-6655
Вэбсайт: Godiva брэнд

My Tea shop

“Tea Garden” цайны төрөлжсөн дэлгүүр Эрхэм хэрэглэгч та бүхэндээ зориулан эрүүл мэндийн рашаан гэгддэг дээд зэргийн тансаг навчин цайнуудын төрлийг тусгайлан санал болгож байна. Цай хэмээх эрүүл мэндийн гайхамшигт ундаа нь бидний биеийг тэтгэгч олон төрлийн амин дэм, эрдэс бодисоор баялаг рашаан юм.

Дэлхий даяар өргөн тархсан цай нь дотроо олон төрөл байдаг бөгөөд гарал үүсэл, навчны зэрэглэл, ургацын улирал, навчийг хэрхэн боловсруулсан арга барил зэргээс шалтгаалан амт, үнэр, өнгөний хувьд илт ялгаатай болдог. Хэдийгээр цай бүр хүний эрүүл мэндэд тодохой хэмжээний ач тустай ч, зөвхөн сайн чанарын дээд сортын цай л хүний биед гүн шингэж анагаах, элдэв өвчнөөс урьдчилан сэргийлэх чадвар өндөр байдаг.

Тиймээс манай дэлгүүр нь хэрэглэгч таны төлөө Хятад, Япон, Тайван, Шри Ланка улсуудаас сайн чанарын цайг сорчлон шилж оруулж ирдэг билээ. Та манайхаас дэлхийн шилэгдмэл сайн чанарын цайнуудаас сонгон авч,өөртөө болон гэр бүлийнхээ эрүүл мэндэд үнэлж баршгүй хөрөнгө хийх боломжтой. Дээд зэргийн чанар, амт үнэрийн төгс зохицолыг та зөвхөн манай цайнаас мэдрэнэ.

Хаяг: 309d
Давхар: 3
Цагийн хуваарь: 10:00 - 22:00
Утас: 8804-0272
Вэбсайт: My Tea shop

Брассэлс Кафе

Бельги шар айрагны соёлын талаар магадгүй сонсож байсан байх. Дундад зууны үеэс эхлэлтэй шар айраг нэрэх онцгой технологи, дэлхийд зөвхөн 7 байдаг сүмд байрладаг гар аргаар исгэсэн шар айрагны үйлдвэр зэрэг нь нэр хүндийн баталгаа болж байдаг. 



 

Тиймээс бид уг гайхалтай соёлыг сайн чанарын Европ хоолны хамтаар өөрийн эх орондоо анх удаа нэвтрүүлэхийг зорьсон юм. Одоогийн байдлаар 16 нэр төрлийн Бельги шар айргийг оруулж ирээд байгаа бөгөөд манай хамт олон үйлчилгээний өндөр стандартыг баримтлан та бүхэндээ үйлчлэхэд бэлэн болоод байна. Гадна талбай болон дотор зал нийтдээ 70-100 үйлчлүүлэгчийг зэрэг хүлээн авах хүчин чадалтайгаас гадна Браселлс хотын төв талбай болох Гранд Плейсийн керамик дүрслэлийг харуулсан сонирхолтой интерьер, тав тухтай уур амьсгалыг бүрдүүлэхүйц орчин нь та бүхний цуглаж цагаа өнгөрөөх газар болно гэдэгт итгэж байна.
Тус гар аргаар нэрсэн шар айргууд нь бусад ресторан болон супермаркетуудын сүлжээгээр борлуулагдахгүй бөгөөд цаашдаа 60 гаруй нэр төрөл болж нэмэгдэн, салбарлан ажиллахаар зорьж байна.
Хаяг: 113b
Давхар: 1
Цагийн хуваарь: 09:00 - 02:00
Утас: 9919-3209
Вэбсайт: Брассэлс Кафе

Pizza Hut брэнд

Тэртээ 1958 онд Америкийн Кансас мужийн Вичита сууринд нээгдэж байсан пиццаны газар Дэлхийн хэмжээний брэнд болж аль ч ресторанаас илүүтэйгээр пицца, паста, тахианы далавчийг борлуулдаг.

Пицца Хат Дэлхийн 100 гаруй улсад 15000 гаруй салбартай, хамгийн ойрын өрсөлдөгчөөсөө даруй 40%-аар илүүтэй өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Америкийн алдарт хөвсгөр зөөлөн Пан пиццанаас авахуулаад онлайн хүргэлтийг анхлан нэвтрүүлсэн, салбартаа яах аргагүй шинэчлэлийг хийгч брэнд юм.

Пицца Хат нь Ресторан, Хүргэлт, Экспрэсс гэсэн гурван концепцтой ажилладгаас Шангри-Ла төвд анхны Экспресс салбарыг нээж, үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Та экспресс салбараас түргэн хугацаанд өөрийн хүссэн хэмжээгээрээ пицца захиалан авах боломжтой. Бид Пицца Хатын олон улсын стандартын өндөр шаардлагыг хангасан орц, найрлага бүхий пиццаны жинхэнэ амтыг хэрэглэгч та бүхэндээ хүргэнэ.

Хаяг: 401a
Давхар: 4
Цагийн хуваарь: 10:00 - 24:00
Утас: 7555-5555
Вэбсайт: Pizza Hut брэнд

Snog Frozen Yogurt

Хаяг:
Давхар: 4
Цагийн хуваарь:
Утас:
Вэбсайт: Snog Frozen Yogurt

Тү Лэ Жүр

TOUS les JOURS буюу Францаар Өдөр бүр гэсэн утга бүхий нэртэй манай бейкери нь Франц-Ази хэв маягийг илтгэсэн олон төрлийн нарийн боов, зууш, ундаа, амттанг хамгийн дээд зэргийн орцоор хийж гүйцэтгэдэг Өмнөд Солонгосын сүлжээ бейкери юм. Таны гэрт, гэр бүлд мөн таны хөршид ч таалагдах нөхөрсөг үйлчилгээг бид санал болгож байна. 

Хаяг: 118
Давхар: 1
Цагийн хуваарь: 08:00 - 22:30
Утас: 9510-5808
Вэбсайт: Тү Лэ Жүр

Вөрлд Ваян



Vinotage салбар та бүхэнд дэлхийн алдартай бүс нутгийн өндөр зэрэглэлийн дарсыг зохицох хоол, даруулгын хамт хүртэх боломжийг олгож байна. Vinotage нэр нь Vinoteca (дарс уудаг газар) Vintage (дарсны ургацын жил) гэсэн 2 үгнээс үүсэлтэй юм. Та манай салбараас 8 орны 300-аад нэр төрлийн дарс болон оргилуун дарснаас сонголтоо хийн тохилог орчинд тухлан сууж үйлчлүүлээрэй.


 
Хаяг: 117
Давхар: 1
Цагийн хуваарь: 10:00 - 24:00
Утас: 7577-0710
Вэбсайт: Вөрлд Ваян

Mon Eclaire-

Монголд анх удаа Франц улсаас гаралтай эклер нарийн боовыг төрөлжүүлэн 16 өөр амт чимэглэлтэй, өөрийн гэсэн сав баглаа боодолтойгоор өдөр бүр шинээр жигнэн улаанбаатар хотод Шангри ла молл салбараараа хэрэглэгчдэд хүргэж байгаа ба удахгүй эклерийн амтаа 20 төрөл болгон нэмэхээр чимэглэл болон түүхий эдийн судалгаа хийгдэж байна.

Мон эклер брэнд маань ихэнхи түүхий эдээ Европын улс орнуудад хэрэглэгддэг сайн чанарын шоколад болон бусад чимэглэлийн түүхий эдээ авдаг ба мөн эх орны бусад хүнсний үйлдвэрлэгч нараас боломжтой түүхий эдүүдийг аван үйл ажиллагаагаа тогтмол явуулж байна.

Хаяг: 309c
Давхар: 3
Цагийн хуваарь: 10:00 - 21:00
Утас: 7600-0293
Вэбсайт: Mon Eclaire-

Agartha

Хаяг: 315b
Давхар: 3
Цагийн хуваарь:
Утас:
Вэбсайт: Agartha
МЭДЭЭЛЭЛ АВАХ

МЭДЭЭЛЭЛ АВАХ ХЭСЭГ

Та доорхи мэдээллүүдийг бөглөснөөр манай мэдээ мэдээллийг цаг тухайд нь авах боломжтой.

ИЛГЭЭХ